Трамп, Холбооны мөрдөх товчооны даргаа халжээ
2017-05-10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Холбооны мөрдөх товчоо /FBI/-ийн дарга  Жэймс Комиг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн албанаас баталсан бөгөөд ямар шалтгааны улмаас Ерөнхийлөгч Трамп, Жэймс Комиг ажлаас нь халсан шалтгааныг тайлбарлаагүй байна.

 

Жэймс Коми /FBI/-ийн даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшсэн Хилари Клинтоны зөвшөөрөлгүйгээр и-мэйл хаяг руу нь нэвтрэх нууц ажиллагааг удирдан явуулсан хэмээн буруутгажээ.

 

Коми өнгөрөгч долоо хоног конгресст энэ талаар “Нэр дэвшигч Хилари Клинтоны хувийн и-мэйл хаягт ямар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй. Энэ бол мэргэжлийн алдаа байсан” гэсэн юм. Трамп мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүнийг ОХУ-ын Тагнуулын байгууллагатай холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэж буйгаа мэдэгдэж байсан удаатай.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин