М.Оюунчимэг: Боловсролын сайд худлаа яриад байна
2017-05-10

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Сайд өөрөө худлаа яриад байх юм. Хотын боловсролын газартай нягт хамтарч ажиллаж байгээ гэдэгтэй санал нийлэхгүй байна. Та хүчээ авч, байдал хурцдаж байхад 29 дүгээр сургуулийн захирлыг сольсон. Монгол хүүхэд өөрсдөө их авъяастай. Дэлхийн олимпиадад оролцоод медаль авсан хүүхдүүдийг дэлхийн томоохон сургуулиудад үнэгүй сургах эрхийг төр өөрөө хангах ёстой. Гэтэл өнөөдөр мөнгөний асуудал тулгамдсан гээд байдаг. Мөн шилдэг эрдэмтэн багш нарынхаа зөвлөгөөг ч сонсох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

 

-Хуулиас салбарын үйл ажиллагаа болохгүй байна гэж бодохгүй байна.  Энэ салбарыг хариуцаж байгаа хүмүүс ажлаа хийхгүй байна. Нөхдийн үгийг үг гэж авч хэлэлцэхгүй байна. Бага, дунд боловсролын асуудлаар ямар ажил хийх вэ? Энэ салбарын стратегийн зорилт юу вэ? Энэ салбарт хариулцлагын тогтолцоо алга. Боловсролын салбарт ажиллаж байгаа удирдлагуудад  хариуцлага тооцдог заалт оруулъя.  Улаанбаатар хот боловсролын салбарын ачааллыг үүрдэг. Гэтэл энэ салбарт мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Дарга хийх нь чухал биш. Гантулга нийслэлийн гадаад харилцаанд ажиллаж байсан залуу, гэтэл мэргэжлийн бус ч гэсэн боловсролын салбарт ажиллах чадвар байна уу гэдгээ бодолцох хэрэгтэй, даргархаад сууж болохгүй.

 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

 

-Сурах бичгийг шинэчилж, хөтөлбөрүүдээ шинэчлэхээр ажлаа урагшлуулж байгаа. Хариуцлага тооцох гэдэг дээр санал нэг байна. Хариуцлага тооцоод явж байгаа зүйл байгаа. Энэ асуудалд хойрго хандах бодит бэрхшээл ч бий. Хөрөнгө санхүүгийн асуудлаар нэлээн заалт бий. Хууль эрхзүйн орчинг шийдэж байж хэрэгжүүлэх ажил байгаа. Олон сургуулиудын барилгыг шинээр барих шаардлагатай . Төсөл хөтөлбөрөөр зарим сургуулийн ажлыг эхлүүлж байна.  Дуусаагүй барилгуудыг бүрэн шийдвэр хүчин чадал нэмэгдэхээр байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

 

-Боловсрол бол асар том салбар. Бид нэгээхэн хэсгийг нь хөндөхөд маш их асуудал гарч байна. Сурах бичгийн агуулгыг хэрхэн шинэчилж байна вэ. Бага, дунд боловсролын хэмжээнд анги дүүргэлт ямар хэмжээнд байх талаа тогтоолд оруулах хэрэгтэй байна. Сурах бичгийн агуулга монгол хүнийг төлөвшүүлэх, монгол хүнд зориулагдсан байх ёстой. Түүнээс биш ямар нэг төсөл хөтөлбөрт зориулагдсан байх ёсгүй.  Олон улсын хөтөлбөрт хамрагдсан лаборатори сургуулиудыг дэмжинэ гэж байна. Бид чинь үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлдэг лаборатори сургуулиудыг дэмжих ёстой юм биш үү. Үүнийг бодолцох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга:

 

-Миний хувьд ажлын хэсгийн гишүүн болсныхоо дараа 21 аймгийг тойрч, багш, сурагчидтай уулзсан.  Хөдөө орон нутгийн багш, боловсон хүчнийг бэлтгэх талаар тусгай хөтөлбөр бэлтгэх шаардлагатай юм билээ. Хөдөө орон нутагт сургуулийн засварын ажил их чухал байна.

 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

 

-Өнөөдөр улсын хэмжээнд 72 сургууль цэцэрлэг, сургуулийн ажил баригдаад эхэлсэн. Мөн концессийн гэрээгээр сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаа. Сургуулиудын спортын 5-6 заал баригдаж байна. Эдгээр барилгуудыг ашиглалт оруулах тал дээр бололцоотой арга хэмжээг авахаар ярилцаж байна. Хөтөлбөрийн хувьд Г.Мөнхцэцэг гишүүний саналтай нэг байна. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Салбарын хувьд тулгамдаж байгаа санхүүгийн зовлонгоо ярьж орж ирэхээс салбарын асуудлыг шийдэх тогтолцооны асуудлаа оруулж ирэхгүй байна гэдэг С.Чинзориг гишүүний саналтай нэг байна. Бодлого боловсруулж байгаа хүмүүс ажлаа хийж чадахгүй байна. Хүүхдүүдэд мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч  сайн сурвал их, дээд сургуульд орж чадна гэсэн орчныг яаж бүрдүүлэх вэ? Одоо хүүхдүүд мөнгөгүй бол их, дээд сургуульд орж чаддаггүй юм гэсэн сэтгэлгээтэй болоод байна. Ясли, цэцэрлэгийн асрагч багш нарыг бэлтгэх ямар тогтолцоо байна вэ? 

 

БСШУС-ын Ж.Батсуурь:

 

-Их, дээд сургуульд төлбөртэй сургалт явж байгаа. Одоогоор Засгийн газраас сургалтын зээлийн сан байгуулсан. Сургалтын зээлийн сан хичээлийн шинэ жилийн дараа эхэлсэн учир хүндэвтэр байгаа. 5 сая төгрөгөөс бага зээл авсан нөхцөлд ямар нэг барьцаагүй байгаа. Одоогоор 6 банк их, дээд сургуулиудтай Боловсролын зээлийн санд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Банк өөрөө бүх эрсдэл хүлээж байгаа учраас тавигдах шаардлага нь өндөр байгааг үгүйсгэхгүй. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Сайдаа хатдаа
2020-08-25
zochin:
Uneheer medleg chadwar dutuu setgelgui said shuu dee. Uuruu sn duraaraa tatgalzaach
2017-05-14
zochin:
Bolovsroliin said uuruu bolovsroliin talaar mash muu meddeg hun bnlee. Hurdan solih heregtei. Ungursun 4 jild bolovsroliin talaar mundag bodlogo heregjij bsan shuu. Hiisen yum ch ih bsan
2017-05-12
Жирийн нэг багш:
Сурах бичгийг байнга өөрчилж байдгаа болиосио Ер нь засаг солигдох бүр захиралуудыг сольдгоо болимоор юм . Наад сайд чинь огцорвол таарна
2017-05-11
Zochin:
Bolovsroliin ajild uurchlult orj bgaa ni haragdahgui bna, ajil ni ih udaan yvagdaj bna
2017-05-11
zochin:
Үнэн хэлжээ орчуулагч хүн боловсролын салбарыг удирдаж чадахгүй ш дээ мэргэжлийн бус
2017-05-11
Zochin:
Ugaasaa hudlaa tuudg garshdee
2017-05-11
Ганаа:
Ажил хийдэг хүнд асуудал байдаг. АЖил ярихгүй хүн муу ярьдгаа,энэ хүн мултарвал би болчих юмсан гэсэн сэтгэлгээ нийгэм даяараа байна. Ард түмэн минь ингэж ч ялзрах гэж дээ.ЭНэ бол намтай,нам дотроо фракцтай,хувийн ашиг сонирхолтой хүмүүсээс л болж байгаа асуудал.Боловсролын салбарт халаа сэлгээ болих хэрэгтэй.Боловсрол гэдэг бол байшин барих гэж байгаа асуудал бишшүү.
2017-05-11
Зочин:
Сонгуультай холбогдож хийдэг захирлуудын халаа сэлгээг болиочээ.Сургууль төгсөөгүй хүн захирал хийж байна захирал болонгуутаа мөн авилгал авч халаа сэлгээ хийнүэ мөрөөрөө амьдарч буй айл амьдралыг хүртэл буснуйлж байна хэзээ энэ халаа сэлгээ болих юм бэ Их хурлын гишүүд сонгогдож сайд солигдсоны өмнөөс сумын сургуулийн захирал, сумын эмнэлэгийн дарга, багш, сувилагч, тогооч, цэвэрлэгчгүй ажилгүй болж хуурамч сургууль төгсөгч нараар боловсон хүчнээ бүрдүүлэх хэрэг нь юунд вэ? Төрсөн ах, дүү хоёр нэг сургуулийн захирал, сургалтын менижер хийж байгааг юу гэж ойлгох вэ боловсролын яам, аймгийн боловсрол урлаг соёлын газар хууль бус зүйлийг анзаардаггүй ажиллуулаад байдаг нь ямар учиртай юм бэ, хуулиа хэрэгжүүлдэггүй хуульгүй юм шиг амьдарч байж одоо бас ямар бодлого боловсруулж хууль өөрчлөх гээд байгаа хэрэг вэ. Зүгээр л багш нарынхаа цалинг амьдралд нь хүрэлцэхээр болгоод дарамтгүй ажиллуул өөр хүсэх багш нарт байхгүй
2017-05-11
зочин:
наад сайдаа больсон дээрдээ оороо ч санаагаараа татгалзаж чадахгуй л дээ ПДС багш хийж чадаагуй монго залиар гишуун байсан л даа одоо тар танигдлаа
2017-05-10
Зочин:
Buh surguulidaa unegui surmaar bna bagsh nariin ardaa mongo neheed bdag bas oyutan ih surguuld uengui surch baimaar bna
2017-05-10
өвгөн:
оюунаа энэ хүн мэдэхгүйгээс үү, эсвэл мөнгөнөөс болж худлаа яриад бна уу, хоюулангаас бол муугийн муу
2017-05-10
zochin:
ichij amidraasai da, ene nuhduud, bolovsroliin salbart bolj butej bga zuil unende alga l bn sh de, bolohgui butehgui bgad bhad l bolj bn butej bn gej hudla yariad bhiin, yasan sandal shireende hairtai yum be, uuruu oilgoog naad ajla ugchihuj boldogggui yum u saida chaddag hund n, batsuuri, otgon bayar 2 chadahgui l de, uheh gej bga yum shig l zuuraldaastai, yaj bolovsroliin salbariin chanar deeshlehiin be
2017-05-10
зочин:
Боловсролын сайдаа наад сурах бичиг шинэчлэнэ гэдэг чинь зүгээр л нэг мөнгөний ажил болоод удаж байгаа, одоо болимоор юмаа. Мэргэжлийн хүмүүс болон багш нараасаа асуувал хэлнэ дээ. Одоо сүүлийн үед жил бүр хэвлэгдсэн өөр өөр автортай энэ сурах бичгүүдийн чинь алийг хэрэглэх нь тодорхойгүй сонин болсон байгаа шүү.
2017-05-10
zochin:
Boortsog yu gd bnaa
2017-05-10
Зочин:
Muu hogiin ork saidaa zailuulaach ee...unen hotsrogdson hulgaich
2017-05-10
Жирийн нэг багш:
Сурах бичгийг байнга өөрчилж байдгаа болиосио Ер нь засаг солигдох бүр захиралуудыг сольдгоо болимоор юм . Наад сайд чинь огцорвол таарна