Б.Галсансүхээс өмгөөлөгч Г.Батбаяр 50 сая төгрөг нэхэмжилжээ

img

Гэрэл зургийг mpa.mn

 

Монголын Сонсголгүй иргэдийн нийгэмлэг, яруу найрагч Б.Галсансүх хамтран  өмгөөлөгч Г.Батбаярын ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.  29 дүгээр сургуульд үүссэн нөхцөл байдлын талаар яруу найрагч Б.Галсансүх анхнаасаа мэдээлэл хийж, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахаар тэдний талд зогсож байв.  Тэр энэ үйл ажиллагаанаас болж  өмгөөлөгч Г.Батбаяртай зөрчилдөх хэмжээнд хүрчээ. Цагдаагийн байгууллагаас тус сургуульд хяналт шалгалт хийх үеэр өмгөөлөгч Г.Батбаяр мэдүүлэг өгч байгаа хүүхдүүдийг дарамтлах зэргээр өмгөөлөгчийн хувьд ёс зүйгүй хандаж байжээ. Энэ асуудалд нь Б.Галсансүх шаардлага тавихад  түүнийг өөрийг нь гүтгэн доромжилсон хэмээн цагдаагийн байгууллагад хандан яруу найрагчаас 50 сая төгрөг нэхэмжилсэн байна.

 

Энэ талаар  Б.Галсансүх “Би 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн хэвлэлийн хурал дээр эдгээр хүүхдийг өмгөөлөх өмгөөлөгч хэрэгтэй байна гэж хэлсэн. Зүгээр мөрөөрөө уран бүтээлээ хийгээд явбал явах байлаа. Энэ хүүхдүүдийн өмнөөс дуугарсныхаа төлөө өнөөдөр өөрөө хэрэгт ороод явж байгаадаа харамсалтай байна” гэв. 

 

Мөн энэ үеэр Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Цэдэнбал “ Би 29 дүгээр сургуулийн сурагч байлаа.  Энэ сургуульд 50 жил байсан нуугдсан бугшсан асуудлыг сурагчид маань сая гаргаж тавьсан.  Гэтэл энэ хүүхдүүдийг эргээд шоу болгон ашиглаж байгаа хүмүүс байгаад харамсалтай байна.  Миний хүүхдүүдийг зүгээр орхиоч ээ гэж  Г.Батбаяр өмгөөлөгчид хэлмээр байна” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aaaa:
Ter ued social media huchee awaagui sonsgolgui irgeded chiglesen huuli garaagui bsan yum shu. Hardaj serdeheesee umnu ydaj sudal teneguudee
2017-05-11
Зочин:
Tsedenbalyg horih heregtei
2017-05-10
Зочин:
50 JIL bugshisniig ni medej baisan yum bol ene Tsedenbal gegch umnu ni yarij baikhgvi yaagaab. ..Khen neg ni yatgaj l dee
2017-05-10