Дэлхийн үйлдвэрлэлийг Монголд нэвтрүүллээ
2017-05-10

Цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч компани болох "АВВ"-ийн монгол дахь цахилгааны шит самбарын үйлдвэрийг "Смарт-Крафт" компани албан ёсоор нээлээ.  "АВВ" нь 130-аад  жилийн түүхтэй, 100 гаруй оронд албан ёсны төлөөлөгчийн газар, салбар үйлдвэртэй, 132 мянган ажилтантай дэлхийн томоохон брэнд компани юм. Тус компани нь нам болон дунд хүчдэлийн тоноглолуудыг үйлдвэр аж ахуйн газар, орон сууц болон нийтийн барилга байгууламж, уул уурхай, эрчим хүч гэх мэт олон салбарт өргөнөөр ашиглаж, амжилттай ажиллаж иржээ. "ABB" компанийн дэлхий нийтэд брэнд болон танигдсан бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандартын CCC, UL, CE гэх мэт бүхийл гэрчилгээнүүдийг авсан нь энэхүү брэндийн чанарын баталгаа болж байна.      

Албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр тус компанийн ерөнхий захирал Я.Баасандорж хэлэхдээ “АВВ брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор болох "Смарт-Крафт" компани нь 2010-2011 онд үйлдвэр нээх төслөө эхлүүлж, үйлдвэрийнхээ барилгын ажлыг гүйцэтгэж байсан. Улмаар 2012 оноос үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдээ захиалан авч, шит самбарын үйлдвэрлэлийг цехийн хэмжээнд хийж байсан бол 2014 оноос АВВ компанийн дистрибьютор болох эхлэлээ тавьсан билээ. Ийнхүү тус компанийн үйл ажиллагаа тасралтгүй, амжилттай өрнөсөөр 2017 онд АВВ компанийн цахилгааны шит самбарын үйлдвэрийг албан ёсоор эх орондоо нээсэн нь эрчим хүч, дэд бүтцийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч Монгол Улсын тэргүүлэгч компани болох зорилго тавин ажиллаж буй Смарт-Крафтынхны хувьд томоохон үйл явдал боллоо. Түүнчлэн тус хамт олон энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийн жишигт нийцсэн, чанартай цахилгаан тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэж,  дотоодынхоо зах зээлд нэвтрүүлээд байна” хэмээн онцолсон юм. 

 

Дотооддоо үйлдвэрлэж буй дэлхийн брэнд бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд нь  нүдэнд харагдахуйцаар таслалт хийдэг, орчин үеийн модуль бүтэцтэй, гал дэмждэггүй тусгаарлагч материалаар хийгдсэн, богино залгааны үед гарч болох эрсдлээс найдвартай хамгаалагдсанаараа онцлог юм. Мөн овор хэмжээ бага, чанар, өнгө үзэмж сайтай, угсралтын цаг хугацаа бага, найдвартай ажиллагаатай, галын аюулгүй байдлыг маш сайн хангасан,  ижил төрлийн бүтээгдэхүүнээс үнийн хувьд хямд зэрэг олон давуу талтай юм. 


Эрчим хүч, барилга, дэд бүтцийн салбарт ажлынхаа гарааг эхэлж, улмаар тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт суурилуулалт, туршилт, тохируулгын ажлуудыг бүрэн хэмжээгээр хийж ирсэн "Смарт-Крафт" компанийн үйл ажиллагаа үйлчилгээний төрлөөс үйлдвэрлэлийн түвшинд хүртлээ ийнхүү өргөжин тэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Natsagnyam naadahiig chin barag unegui hiigeed ugie geed bhad manai tomchuud toohgui bgaa biz dee
2017-05-10