Аз уу, мэдрэмж үү
2017-05-11

 

Английн хөлбөмбөгийн Чэмпионшип дивизонд онц сонирхолтой нэгэн тоглолт болсон нь Астон Вилла – Брайон Хови Албион багуудын өрсөлдөөн байлаа. Аваргын цом, Премьер лигт дэвших эрх гээд олон талаараа өндөр ач холбогдолтой байсан тус тоглолтыг үр дүнгийн бооцоот таавар тун эрчимтэй болж байсан юм. Тэгвэл нэгэн азтай эр тоглолтын үр дүнг зөв цагтаа тааснаар их хэмжээний мөнгө хожсон байна.

 

Шотландын хилийн орчмоос ирж тоглолт үзсэн тэрбээр 89 дэхь минутанд Астон Вилла багийн Жэк Грилишийг гоол оруулна гэж 10 фунт бооцоонд тавьжээ. Улмаар түүний таавар бүрэн биелэлээ олсноор азтай эр 60.738 фунт стерлинг хожсон байна. Өөрөөр хэлбэл тэрбээр 31220 төгрөг бооцоонд тавиад 190 сая төгрөг хожсон байна.

 

Мөн энэхүү тоглолтын үр дүнд Ньюкасл Юнайтед баг Чэмпионшип дивизонд түрүүлэх нь тодорхой болсон юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин