МАН-аас нэр дэвшигч СЕХ-нд бүртгүүллээ
2017-05-11

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэн өгнө.  МАН-аас  нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд дөнгөж сая СЕХ-нд  бичиг баримтаа бүрдүүлэн хүлээлгэж өглөө. 

 

Өнөөдөр  11.30 цагт МАХН-аас нэр дэвшигч Монгол Улсын гурав  дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр бичиг баримтаа хүлээлгэж өгөх бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 12.30 цагт бүртгүүлнэ. 

 

СЕХ  нэр дэвшүүлэх эсэх шийдвэрээ  тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлана. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
М.Энхболд оо Ленины музейг түүхийн музей болгочих улсад өгчих Тэгвэл би сонголоо
2017-05-11