“Тэтгэвэр”-тээ гарсан хунтайж ярилцлага өгчээ
2017-05-11

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филипп албан ёсоор улсын арга хэмжээ болон хүлээн авалтад оролцохгүй болохыг өнгөрөгч долоо хоногт Букингемийн ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн билээ.

 

 

Хунтайж ирэх зургаадугаар сард 96 нас хүрэх юм. Нас өндөр болсон хунтайж улстөрийн уулзалт, зөвлөгөөн, урлаг, спортын арга хэмжээ болон олон нийтийн арга хэмжээнд оролцоход хүнд байгаа учир уг шийдвэрийг хатан хаан гаргасан байна.

 

Тэгвэл нэг үгээр “тэтгэвэр”-тээ гарсан хунтайж өчигдөр анх удаагаа хэвлэлд ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр “Үнэхээр сайхан байна. Одоо зөвхөн амарч бас биеийн эрүүл мэнддээ бүхий л анхаарлаа хандуулж байна” гэж хэлжээ.

 

Хунтайжийн орыг угсаа залгамжлах ханхүү Чарльз болон Уилъям, Харри нар авах гэнэ. “Хатан хаан албан ёсны ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх болно" хэмээн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин