Путин хоккей тоглов

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уламжлал болгон зохион байгуулагддаг хоккейн нөхөрсөг тоглолтод оролцсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Тоглолт Сочи хотод зохион байгуулагдсан байна.
Ерөнхийлөгчийн багт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон зодог тайлаад буй хоккейн тамирчид болон бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна. Ерөнхийлөгчийн ахалсан “Night Hockey League” баг 17-6 харьцаатай өрсөлдөгч багаа хожсон аж. Путин зургаан гоол оруулжээ.
Өдгөө 64 настай Путин 11 дугаартай мөсөн талбайд гарсан юм. Тэрбээр тоглолтын дундуур бөмбөгний ардаас явж байхдаа, хүчтэй унасан байна. Путин энэ тухай сэтгүүлчдэд “Би тоглолтодоо бүх анхаарлаа хандуулаад санамсаргүйгээр уначихсан. Одоо зүгээр ээ. Энэ бол нөхөрсөг тоглолт. Тиймээс уурлах хэрэггүй” хэмээн хэлсэн байна.
Ерөнхийлөгч Путин 2014, 2015, 2016 онд болсон тоглолтод оролцохдоо нийт 18 оноо авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ