Хууль тогтоомжийн хуулийг хэлэлцэж байна
2017-05-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн маргааныг ҮХЦ-ийн хуралдаанаар хэлэлцээд зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнд Н.Учрал гишүүн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй байхыг гишүүдэд хандан хэлж, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн заалт байгааг онцоллоо. Гишүүн Ц.Нямдорж:

 

-Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн гээд үг байгаа. Боловсролын байгууллагыг хуульчдын холбоо магадлан итгэмжилнэ гэдгээ засах хэрэгтэй. Шүүхийн процессийн талаар би ганцаараа яриад байгаа юм биш. Анхан шатны шийдвэр гарсны дараа хүчин төгөлдөр болгоод байх юм. Би давж заалдах шатны шүүхийн дараа ачих ёстой баймаар. Би Байцаан шийтгэх хуулийн процессийг мэднэ. Номыг нь уншсан юм. Өөрөө бичсэн, алдартай багш нараар хичээл заалгаж байсан юм. Тусгай хяналтын дэд хороо миний өргөдлийг авч хэлэлцэхгүй байна гэсэн юм.

 

Дараагаар  нь Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин