Катрин Зета Жонс: Жүжигчин болоогүй байсан бол тогооч болох байлаа
2017-5-11

Холливуудын нэрт жүжигчин Катрин Зета Жонс “The Tonight Show” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та гайхалтай бас үзэсгэлэнтэй харагдаж байна?

 

-Баярлалаа. Та ч гэсэн гайхалтай сайхан харагдаж байна.

 

-Та тоглосон дүрээрээ алдар гэх шагналын эзэн болсон. Бүгд л олны анхаарлыг татаж, алдартай болохыг хүсдэг. Харин энэ бүхнээс залхсан аястай үргэлж л олны харцаар нуугдаж байдаг?

 

-Үнэнийг хэлэхэд шалтгаан гэх зүйл байхгүй. Би зүгээр л сайн хань, ээж байхыг хүсдэг. Жүжигчин Катрин Зета Жонс бол холливуудын жүжигчин бас түүний нэрийг мэддэг хүн чамгүй олон. Харин эхнэр, ээж Катрин Зета Жонсыг гэр бүлээс нь өөр хүн танихгүй. Би үргэлж хувийн амьдрал болон уран бүтээлээ хооронд холихгүйгээр салгаж ирсэн хүн. Би зургийн талбайд байх үедээ хүссэн хүний асуултад хариулж чадна. Харин гэртээ хүссэн бүхэнтэй уулзахгүй. Би хувийн амьдралаа хүндлэхгүй бол хэн миний хувийн амьдралыг хүндлэх билээ.

 

-Гэхдээ ихэнх олны танил эрхмүүд өөрийн гэсэн реалити шоутай болж, бусдаас ялгагдах давуу талаа гайхуулах боллоо. Энэ талаар таны бодол?

 

-Мэдэхгүй юм хувь хүний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй байх. Би гэрээ эрх чөлөөт хаант улс гэдэг. Би гэртээ байхдаа өөрийнхөөрөө байдаг. Даашинз өмсөхгүй, өндөр өсгийт өмсөхгүй. Заавал үзэсгэлэнтэй байх албагүй. Мөн зургийн талбай дээр байгаа мэт хэн нэгний дүрд орохгүй. Би гэртээ өөрийнхөөрөө байдаг. Тэр сайхан мэдрэмжийг авах хаант улсдаа олон камер өлгөөд, худлаа дүр эсгэх нь онцгүй. Би хүүхдүүддээ ч гэсэн хуурамч дүр эсгэхээс хол бай хэмээн заадаг.

 

 

-Хэзээ нэгэн цагт хэн нэгний өмнө дүр эсгэж байсан уу?

 

-Мэдээж хэрэг. Би олон удаа дүр эсгэж байсан. Хэн нэгний өмнө эелдэг дотно, хэн нэг ухаантны өмнө ухаантай мэтээр жүжиглэж байсан. Гэхдээ хэзээ гэдгийг санахгүй байгаа ч дүр эсгэж явсан.

 

-Зарим киног үзэхээр гол дүр нь шууд гологддог. Нэг л хуурамч жүжиглээд байгаа мэт санагддаг?

 

-Чи жүжигчин бол бүхий л хүчээ тэр кинондоо зориулах хэрэгтэй. Үргэлж үзэсгэлэнтэй, сайхан харагддаг дүр бүтээнэ гэж байхгүй гэдгийг сана. Чи өнөөдөр хатан хааны дүр бүтээж байгаа бол маргааш гуйлгачны дүр бүтээж магадгүй. Тиймээс чи хувийн бэлтгэл маш сайн хангаж, бусдад саад болохгүй байхад гол анхаарлаа хандуул. Чи тэр уран бүтээлийн гол дүр чи тэр уран бүтээлийг зүрх гэдгээ бүү март.

 

-Таны нөхөр, жүжигчин Майкл Дуглас “Эхнэр минь дэндүү үзэсгэлэнтэй. Тэр гайхалтай гоо үзэсгэлэн над шиг хөгшин эрийн хажууд үгүй болохоос эмээдэг” хэмээн Опрагийн шоуны үеэр хэлсэн. Энэ тухай?

 

-Дугласын хэлсэн үг миний уурыг хүргэсэн гэхэд болно. Гэхдээ Дуглас энэ үгийг санамсаргүй хэлсэн гэдэгт итгэж байна. Би нөхөртөө хайртай, тиймээс би түүнээс холдох сонголтыг хийхгүй. Бид нэг нэгнээ хайрладаг. Хайранд ямар ч шалтаг, шалтгаан хэрэггүй.

 

-Дуглас өдөр ирэх тусам хөгширч байна. Танд түүний нас асуудал үүсгэж байна уу?

 

-Үгүй ээ. Ямар хачин асуулт вэ.

 

 

-Та 25 насны зөрүүтэй.

 

-Би энэ залуугийн ачаар хайр гэдэг зүйлийг ямар энгийн мөртлөө агуу гэдгийг ойлгосон.

 

-Та үзэсгэлэнтэй бүсгүй. Хүмүүсийн дунд иймэрхүү төрлийн яриа байдаг даа. Үзэсгэлэнтэй хүмүүсийн ажил аяндаа бүтдэг гэх мэт. Сайхан байхад сул тал гэж бий юу?

 

- Би төгс биш. Би зөндөө алдаа гаргаж үзсэн. Харин алдаагаа давтахаас болгоомжилдог.

 

-Та хэзээ нэгэн цагт өөрийгөө жүжигчин болоогүй байсан бол хэмээн бодож байсан уу?

 

-Бодож байсан. Хэрвээ жүжигчин болоогүй байсан бол би тогооч болох байсан. Манай удмын эмэгтэйчүүдийн ихэнх нь тогооч мэргэжилтэй. Харамсалтай нь хоол хийх авъяас байхгүй.

 

-Гүүглээс өөрийнхөө залуу үеийн зургаа хайж үзсэн үү?

 

-Үгүй ээ. Гүүглээс өөрийнхөө зургийг хайж үзээгүй.

 

Та өөртөө итгэлтэй юу?

 

-Тиймээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин