С.Батцэцэг алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Делид болно. Өнөөдөр манай улсын эмэгтэй хоёр бөх барилдлаа.
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 63кг-н жинд өрсөлдөж буй Дэлхийн хошой аварга, ДАШТ-ний мөнгөн медальт олимпийн наадмын хүрэл медальт МУГТ С.Батцэцэг эхний 2 өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр Өмнөд Солонгосын тамирчин Хан Жин Ёнг, Энэтхэгийн тамирчин Риту Ритутай нартай барилдаж оноогоор цэвэр ялав.
Үргэлжлүүлэн эмэгтэйчүүдийн 75кг-ын жинд ОУХМ Г.Уртнасан өнөөдөр барилдана. Тэрбээр Өмнөд Үзбекстаны тамирчин Нулифар Гадаева барилдахаар оноолт таарсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ