Зөрчлийн тухай хуулийг батлав
2017-05-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

 

Зөрчлийн хуулийн төсөлтэй холбогдуулан банкны торгуулийн тухайд 70 хүртэл нэгжээр торгохоор зарчмын зөрүүтэй санал оруулжээ. Үүнтэй холбогдуулан гишүүн Б.Жавхлан торгуулийн арга хэмжээг эсэргүүцсэн бол гишүүн Н.Цэрэнбат “70 нэгж гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хүүхдийн сүү, тэжээл болоод банкны хуулийн торгууль ижил түвшинд байна шүү. Үүнийг анхаарах хэрэгтэй гэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар анх оруулж ирсэн санал нь хэдэн саяар хэмжигдэх нэгжийн торгууль байсан гэдгийг онцоллоо. Ингээд санал хураалт явуулахад уг санал дэмжигдсэнгүй.

 

Үүнд гишүүн Д.Лүндээжанцан “Олон зүйлийг нэгтгээд оруулаад ирэхээр холион бантан болоод байна. Зөрчлөө гэмт хэрэг гэдэг агуулгад багтаагаад оруулж ирсэн.  Аж ахуйн харьцаа, банк санхүүгийн салбарт захиргааны зөрчил үүсч байна. Ажлын цагаа буруу хэлэх, үйлчлүүлэгчдээ гомдоох гэдэг ч юм уу. Харин банк дампуурсан тохиолдолд иргэдийг хохироосон гэмт хэрэг болно. Энэ чинь эрүүгийн хэрэг болж байгаа юм. Хоёр янзын зөрчлийг холиод хийсэн учир зөрчилдөөд байна. Энэ хуулийн төсөлд банкны хуулийн мэргэжилтнүүд оролцсон гээд байх юм. Юу хийж байсан юм бэ. Банкны үйл ажиллагааны явцад хууль тогтоомжийн, захиргааны зөрчил байж болно. Гэтэл дампуурлын ирмэгт хүрэх нь захиргааны зөрчил биш. Одоо хуулийн эцсийн хэлэлцүүлэг. Тиймээс байнгын хороо завсарлага авч, дахин хэлэлцүүлэх хэрэгтэй” гэлээ. Гэвч эцсийн хэлэлцүүлэг хийгдэж байгаа тул дэгээрээ боломжгүй гэдгийг УИХ-ын дарга тайлбарлав.

 

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууслаа. Дарааагаар нь Зөрчлийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 76,3 хувийн саналаа Зөрчлийн тухай хуулийг баталлаа. Зөрчлийн тухай хууль долдугаар сарын нэгнээс мөрдөгдөнө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Лүндээ багш зөв зүйл дуугарч дээ. Яана даа яана. Монгол төрийн өнгө нэг уруу болж, хөл, толгой нь олдохоо больжээ. Хууль нэртэй юу ч батлаад байдаг болчихсон юм. Тэгээд тэр нь тодорхой хэсэг хүмүүст үйлчилдэггүй гэж байгаа. Түүнийг нь мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрдөг хуулийн байгууллагын захиалгат албатууд ард нь уяандаа байгаа нохой мэт манаж байдаг гэж байгаа. Яана даа яана
2017-05-12
irgen:
ene Enh gej hynii medeeg eroosoo oilgosongui,,,haana baina ter huuli ni, yu gej bichsen baigaa um be ???
2017-05-11