С.Батцэцэг Ази тивийн 22 дахь аварга боллоо
2017-05-12

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Дели хотноо үргэлжилж байна.

 

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад”, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Делигийн тэнгэрт мандуулав.

 

Ингэснээр С.Батцэцэг Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо.

 

Тэрбээр БНСУ-ын Хан Жин Йоныг оноогоор цэвэр ялж, хагас шигшээд эзэн орны Риту Ритуг цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Японы залуучуудын дэлхийн аварга, Азийн гурван удаагийн аварга, Бакугийн “Алтан Гранпри” болон Дэйв Шульцийн нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт Японы Аяана Женпейг цаг дуусахаас 10 секундын өмнө  цэвэр яллаа.

 

Ийнхүү тэрбээр долоон жилийн өмнө Шинэ Делид  болсон Азийн АШТ-ий мөнгөн медалийнхаа өнгийн хувиргаж тивийн аварга болов.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сайн байна. баяр хүргэe. амжилт
2019-07-22
Зочин:
mundag odo bertelee sain edgeee shoovdor ta 2 bol biy biyniige irlej bgaa ene tsagiin tod aviyastai tamirchid
2017-05-12
Зочин:
amjilt
2017-05-12
Зочин:
Олимпод зориулсан бөхийг зорилгыг нь биелүүлсний дараа тив дэлхийд барилдуулдаг юм ш дээ. Ганц дээлт барилдаанч байх юм. Одоо энэ хүнээс олимпын алт мөнгөн медаль улам бүр холдоод байна ш дээ...
2017-05-12
irgen:
улам их хичээж олимпийн аврага болоорой , амжилт хүсъе
2017-05-12
shd2017:
Bayar hurgie. Delhiigees avch boloh duh medaliig barag avlaa. sain baina.
2017-05-12
Зочин:
Bayar hyrgye.
2017-05-12