Мисс Н.Ану “Хуба хаяа”-д дурлагсдын эгнээнд нэгдэв
2017-05-12

“Хаан жимс” компанийн “Хуба хаяа” чацарганы үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Тус үйлдвэрийн “Чацарганы охь” бүтээгдэхүүнд олны танил эмэгтэйчүүд ихэд дурлаж,  байнгын хэрэглэгч болоод буй.

 

 

Тухайлбал “Mongolian next top model” шоу нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор, топ модель Х.Бадамгэрэл, жүжигчин П.Шүүдэрцэцэг, загвар өмсөгч О.Ариунзул, мисс Б.Батцэцэг,  “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нарын бүсгүйчүүд “Чацарганы охь” бүтээгдэхүүнээр хаврын ядаргаагаа тайлж, дархлаагаа сайжруулж байна.

 

Харин тэдний эгнээнд Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан мисс Н.Ану нэгдэж, “Хуба хаяа”-ын байнгын хэрэглэгч болжээ.

 

Тэрбээр өөийн цахим хуудаснаа “Хаврын ядаргаа ч хэцүү юм аа. Ойрд чацарганы охь уугаад үнэхээр  л дархлаагаа сэргээж, хүч тамирыг өгч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин