Хуримын үеэр хана нурж, 25 хүн амиа алджээ

Энэтхэгийн Ражастан мужийн Бхаратпур хотноо зохион байгуулагдаж байсан хуримын үеэр золгүй явдал гарч, олон хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хурим болж байсан танхимын хана нурсан аж. Удалгүй барилга бүхэлдээ нурсан байна.
“Уг үйл явдлын улмаас 25 хүн амиа алдаж, 30 гаруй хүн” гэмтсэн талаар орон нутгийн Цагдаагийн хэлтэс мэдээлэв.
Осол болох үед танхимд ойролцоогоор 800 гаруй хүн байсан гэнэ. “Амиа алдагсдын дунд бага насны дөрвөн хүүхэд бий” хэмээн гарч мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ