Си дарга, Мун Жэй Ин нар утсаар ярьжээ
2017-05-12

БНХАУ-ын дарга Си Зиньпин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Мун Жэй Инд баяр хүргэж, утсаар ярилцсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

“Удирдагчид 40 минут утсаар ярьсан” талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. Тэд хоёр улсын дунд таагүй харилцаа үүсгээд буй пуужин эсэргүүцэгч “THAAD” төхөөрөмжийн асуудлаар хэлэлцсэн байна. Хойд Солонгосоос ирэх пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор АНУ уг төхөөрөмжийг Өмнөд Солонгосын хил дээр байршуулсан билээ. 

 

Төхөөрөмжийг бүрэн угсарч дууссаны дараахан Бээжин дургүйцлээ илэрхийлэн тус улсын эсрэг худалдааны хориг тавьсан юм.  Си дарга “Өмнөд Солонгос хөрш орнууддаа аюул учруулахгүй гэдэгт итгэлтэй байна. Хоёр улс уг асуудалд хамтран ажиллах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Ажлаа хүлээн аваад хоёр өдөр болж буй  Мун Жэй Ин тун удахгүй “THAAD” төхөөрөмжийг хэрхэх талаар шийдвэрээ гаргах юм.

 

Тэрбээр өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
л энхтөр:
цэрэндаваг долгорсүрэн им 9003000 1990 төрсөн 08сары30
2017-05-14
л энхтөр:
цэрэндаваг долгорсүрэн им 9003000 1990 төрсөн 08сары30
2017-05-14
Зочин:
buur amar boljee si darga ch gekh shig garchigaa bodoj uguuch
2017-05-12