Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийг хэлэлцэж байна
2017-05-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. Дараагаар нь байнгын хорооноос дэмжигдсэн уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай горимын саналаар санал хураалт явуулав.

 

Гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжсэн юм. Тиймээс Хууль тогтоомжийн тухай хуулийг батлах санал хураалт явууллаа.  Ингээд Хууль тогтоомжийн тухай хууль болон дагалдах хуулиудыг баталлаа. 

 

Дараагаар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийн төслийг өмнөх долоо хоногт хэлэлцэхэд УИХ дахь АН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан юм. Завсарлагааны хугацаа дуусгавар болсон тул хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. 

 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа. Дараагаар нь байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин