Хүрхрээ Үндэсний дээд лигийн 3-р тойрог өнөөдөр эхэлнэ

МХБХ-ны Хүрхрээ Үндэсний дээд лигийн тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ.
Оройн 19:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд Унаганууд – Гоёо багууд энэ тойргийг нээх юм.Тэгвэл энэ тойрогт Эрчим – Хангарьд, Дэрэн – FC Улаанбаатар гэсэн багууд оноолт таараад байгаа юм.
Харин уг тойргын сүүлийн тоглолтыг лигийн хүснэгтийн тэргүүн багууд хоорондоо хийнэ. Улаан баатар сити - Атлетик 220 багуудын тоглолт ням гарагийн онцлох тоглолтуудын нэг байх бөгөөд хэн ялалт байгуулсан нь хүснэгтийн байрлалаа илүү таатай болгох юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ