Номын хямдралтай худалдаа 20.00 цаг хүртэл үргэлжилнэ
2017-05-12

Гэрэл зургийг mpa.mn

 

“Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээ 21 дэх удаагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

 

Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос зэрэг орны соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцов. Мөн үндэсний үйлдвэрлэлийн компаниуд  оролцож номоо 20-50 хувиар хямдруулан худалдаалж байлаа.

 

Номын баярын үеэр  “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын  100 жилийн ойд зориулсан арга хэмжээ болов. “Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа,  “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Номын баярын өнөөдрийн үйл ажиллагаа оройн 20.00 цаг хүртэл төв талбайд үргэлжилнэ.

 

 Г.Тэгшсүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин