ХХААХҮЯ-ны нэрийг ашиглан ташаа мэдээлэл тараажээ
2017-05-12

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2017.05.12/ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, “Их Монгол” мянгат малчдын холбоо, ХХААХҮЯ-тай  хамтран  5 дугаар сарын 13-нд “Мянгат малчдын нэгдсэн чуулга уулзалт Улаанбаатар -2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа  талаар ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. Мөн энэхүү арга хэмжээнд  оролцож байгаа нэг малчнаас 260-280 мянган төгрөгийн төлбөр авч байгаа талаар  ХХААХҮЯ-нд аймгуудын ХХААГ-аас мэдээлэл ирсэн. Энэ талаар МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл “Ямар нэгэн арга хэмжээ уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах нь тухайн байгууллагын эрх боловч хамтран зохион байгуулж буй  байгууллагад нь мэдэгдэлгүй нэр болон лого ашиглах нь хууль бус үйлдэл юм. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед малчдаас төлбөр хураан авах нь буруу” гэдгийг онцлон хэлэв.

 

Харин ХХААХҮЯ-наас энэ сарын 26, 27-нд “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар ажиллаж байна. Уулзалт зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд сум бүрээс хоёр малчин оролцох юм. Тус зөвлөгөөнөөр өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, төл бойжилт, 2017 оны хадлан тэжээл бэлтгэл, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Мал, амьтны эрүүл мэнд тухай  болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.

Shuud.mn
Сонин хачин
Ann Earnis:
HOW I GOT MY HUSBAND BACK WITH THE HELP OF PRIEST WISDOM CONTACT ON WHATS_APP NUMBER +2348124644470 This is my testimony about the good work of priest wisdom who helped me ... I'm Ann Earnis from North Carolina USA. And am sorry for putting this on net but i will have to, by this world best spell caster that brought back my husband who left me out for past 3 years, i eventually met this man on a blog site posting by one of is client for help, i explained everything to him and he told me about a spell caster that he had heard about and he gave me an email address to write to the spell caster to tell him my problems. In just 1 days, my husband was back to me. I just want to say thank you to this truthful and sincere spell caster, sir all you told me have come to pass and thank you sir. Please I want to tell everyone who is looking for any solution to their problem, I advise you to kindly consult this spell caster, he is real,he is powerful and whatever the spell caster tells is what will happen, because all what the spell caster told me came to pass. You can kindly contact him on: his email address is Supernaturalspell@yahoo.com or directly on whats-app +2348124644470 https://supernaturalspell21.blogspot.com/ facebook page: https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-03-16
Нэрээ соль:
Манай улсад хөнгөн үйлдвэр гэж байхгүй, бүгд дампуурсан. ХХААЯам гэвэл барав.
2017-05-13
Зочин:
Малын хөлийн татвар аваач ээ. Бэлчээрийн даац хэтрэн нутаг орон минь цөлжиж гүйцлээ. Олон малтай малчид эрчүүд нь морь уяах хүүхнүүд нь хоол хийж идэх хов ярихаас өөр ажилгүй. Малаа сааж цагаан идээгээ ч хийхгүй дэлгүүрээс хамаг юмаа зөөгөөд монголоо алдаж гүйцлээ. Хүүхдүүд нь хотын гудмаар нэг шүлсээ хаяж сургуульд сурсан нэртэй тэмбүү тарааж гүйцлээ.
2017-05-13