Номын хямдралтай худалдаа үргэлжилнэ
2017-05-13

Гэрэл зургийг MPA.mn

 

“Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээ 21 дэх удаагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

 

Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос зэрэг орны соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцов. Мөн үндэсний үйлдвэрлэлийн компаниуд  оролцож номоо 20-50 хувиар хямдруулан худалдаалж байна.

 

Номын баярын  үйл ажиллагаа өнөөдөр 20.00 цаг хүртэл төв талбайд үргэлжилнэ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин