Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2017-05-14

2017 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, говийн бүсийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин