Гялалзсан ”Тоттенхэм”
2017-05-14

 

Английн Премьер лигийн сарын шилдгүүд тодорчээ. Өнгөрөгч 4-р сарын шилдэг дасгалжуулагчийн шагналыг Тоттенхэм клубын менежер Маурисо Почеттино тодорчээ. Түүний удирдсан баг өнгөрсөн 4-р сард 6 тоглолт хийж, бүгдэд нь ялалт байгуулсан юм. Хүснэгтийн дэд байранд явж байгаа тэд өрсөлдөгч багуудынхаа хаалганд 17 гоол оруулж, ердөө 1 гоол алдсан байна. Өөрөөр хэлбэл 5 тоглолтонд хаалгаа хуурай манажээ. Энэ амжилт нь 4-р сарын хамгийн өндөр үзүүлэлт байсан нь тодорхой.

 

 

Тэгвэл сарын шилдэг тоглогчийн шагнал ч мөн Тоттенхэм клубт очсон юм. Энэ шагналыг Солонгос довтлогч Сон Хын Мин хүртсэн байна. Тэрбээр 4-р сард хийсэн 6 тоглолтонд 5 гоол оруулсан юм. Сарын шилдэгээр анх удаа тодорч байгаа Солонгос залуугийн хувьд энэ улиралд 12 гоол оруулаад байгаа юм.

 

Тэгвэл энэ сарын шилдэг гоолын шагналыг Челси клубын Испани довтлогч Педро Родригез хүртжээ. Тэрбээр өнгөрсөн 4-р сард Эвертоны хаалганд хийсэн гайхалтай гоолоороо энэ шагналын эзэн болжээ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин