Туркт жуулчид амиа алджээ

Туркийн өмнөд хэсгийн далай эргийн Мармарис хотын ойролцоо жуулчдын автобус хавцал руу унаж, осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг ослын улмаас 23 хүн амиа алдаж, 11 хүн хүнд бэртэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн талаар албаныхан улаижлав. Амиа алдагсдын дунд Турк улсад аялахаар ирсэн жуулчид байсан гэнэ. Хохирогчдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.
Уг автобусны жолооч жолоодлогоо алдаж, хавцал руу унасан мах магадлалтай гэв. “Жолоочийн улмаас гарсан” хэмээн нэгэн орон нутгийн хэвлэл мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ