Н.Энхбаяраас бусдыг нь бүртгэнэ
2017-05-14

СЕХ өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг хэлэлцсэн. Хуралдаанаар парламентад суудалтай гурван намаас нэр дэвшихээр бичиг баримтаа хүлээлгэн өгсөн эрхмүүдийн хоёрыг нь бүртгэхээр болсон байна.

 

Өөрөөр хэлбэл,  МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын экс гишүүн Х.Баттулга нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээр болсон байна. 

 

Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй гэж үзжээ.  МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшихээр бүрдүүлсэн зарим материал дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

 

ЦЕГ-ын тодорхойлолтоор Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй гэж үзэж буй. Учир нь Н.Энхбаяр 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзжээ.

 

Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд тухайн нам тавдугаар сарын 17-ны дотор нөхөн нэр дэвшүүлэх заалттай.  Тиймээс МАХН-аас Н.Энхбаярыг оронд өөр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх боломжтой юм.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
СБ дүүргийн шүүх Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гээд шийдвэр гаргачихсан байхад дэвшинэ гээд үймээн самуун дэгдээгээд байх юм
2017-05-15
Иргэн:
Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон ямар ч хүн ерөнхийлөгч байтугай төрийн албанд ажиллахгүй байвал зохино
2017-05-15
авлигачид төр атгаж байна даа:
АН, МАН ын авлигачдаас сонголт хий гэж байна. Оюу толгойг авлигадсан луйварчдаас сонгох ганц сонголт үлдээжээ.
2017-05-15
Зочин:
ЭнхбаярМАХН=Цолмон гэвэл таарна. Яагаад ингэж бичсэнийг нэлээн өмнө МАХН нэрээр байх үед Хүрэлсүхийн хэлсэн үг, Монгол тулгатны 100 эрхэмээс алдагдсан бичлэг дээрээс Цолмон гэдэг хүний хэлж байгаа үгнээс хараарай бодоорой. Нэг хүний нам биш гэр бүлийн халаасны нам. Багабанди гуай шиг алсаас Титэм үгээр тулалдаад л хүү морь тэрэг тэмээ гээд л өмнөөсөө түлхэх зөндөө нөөц боломжоо ашиглаад сууж байх хэрэгтэй байсан юм. Даанч хувь хүн нь ШУНАЛ ихтэй НҮД нь ХАРАЛГАН болж СЭТГЭЛ ЗҮРХ нь ХАР ХОРООР ДҮҮРЧ хол явахаасаа өнгөрч
2017-05-14
өб:
Шүүхийн шийдвэрийг үл тоодог ийм хүн Ерөнхийлөгч болно гээд байх юм. Долоон буудлын Долгор эмээ ч ийм ёс зүйггүй байхгүй байгаа шүү. Шүүхийн шийдвэр бол зөв ч бай, буруу ч бай биелүүлдэг хуультай. Хэрвээ буруу байвал дээд шатны шүүхэд хандана. Өөр арга байхгүй.
2017-05-14
Зочин:
Шүүх ял нь дуусаагүй гээд байхад заавал дэвшинэ гээд байх юм,нам нь өөр хүн байхгүй юм уу
2017-05-14
Zochin:
Naymdorj guai namaasaa garaad MAHN-s devsheesei shuud ylah kandidat shuudee.
2017-05-14
Zochin:
Songuul uguuhuu bolii bvhdeere.
2017-05-14
Зочин:
Odoo amar daa 2024 ond l hereg hiilgui bj bgaad uzehees
2017-05-14