Нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна

"Контeнтал" зочид буудлын хурлын танхимд
09.00 цагт “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах талаар мэргэжлийн байгууллагуудын уулзалт болно. Утас: 99179899, 86885060
Гуравдугаар сургууль дээр
10.00 цагт Монголын анхны тусгай сургууль болох 25-р тусгай дунд сургуулийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүний нэг нь сургуулиа сурталчилсан нээлттэй хаалганы өдрийг хийнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд
11.00 цагт Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран 3 дахь удаа "Energy Mongolia-2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэнг энэ сарын 17-18ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус хурал, үзэсгэлэнгийн талаарх хэвлэлийн бага хурал болно. Холбогдох утас: 99128218
11.30 цагт 10 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон иргэд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88073043 98606195
ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд
11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны 4-р сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.
Сүхбаатарын талбай дээр
11-17 цагийн хооронд Нээлттэй хаалганы өдөрлөгтэй. Өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд оролцоно. Лавлах утас 91918297
СЭТГЭГДЭЛ БИЧИХ