ААШТ: МУГТ П.Өнөрбат хүрэл медаль хүртэв
2017-05-15

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын Энэтхэгийн нийслэл Дели хотноо үргэлжилж байна. Манай баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.

 

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ З.Занабазар мөнгөн медаль хүртэж, эрэгтэй багийн эхний медалийг авсан.  Тэрбээр Японы бөхөд ялагдаж мөнгөн медаль зүүлээ. Мөн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ДАШТ-ний мөнгөн медальт МУГТ П.Өнөрбат, 125 кг-д зодоглосон Н.Золбоо нар тус тус хүрэл медаль хүртэв.

 

Харин тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад”, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, эмэгтэй багийн медалийн салхийг хагалсан.

 

Үргэлжлүүлэн эмэгтэйчүүдийн 55 кг-д зодоглосон ОУХМ Х.Даваачимэг хүрэл медаль хүртсэн амжилт тус тус үзүүлээд байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин