Завгүй амьдралд мартагдсан “Гэр бүл”
2017-05-15

Улсын үндэс эх орны нэг нэгж болсон гэр бүлийн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх болсоор уджээ.  НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Манай улсын хувьд ч мөн адил энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн дурсамж нь зузаарсаар байгаа юм.

 

 

Монгол Улсын Засгийн газар нийгмийн тулгуур багана болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллыг төрийн бодлогоор цогцоор нь хэрэгжүүлэх агентлагтай болоод жил орчим хугацаа өнгөрсөн байна. Гэр бүлийг дэмжих төрийн бодлого, хүүхдийн хөгжлийн цогц асуудлууд  сүүлийн 26 жил үндсэндээ орхигдоод байсан гэсэн шүүмжлэл гардаг. 2016 оноос хүүхэд гэр бүл залуучуудын асуудлыг төр тусад нь анхаарч бодлогын бие даасан агентлаг байгуулсан. Энэ байгууллагын хувьд шийдэх цэгцлэх “овоорсон” асуудал их байгаа нь тодорхой.   

 

 

... Хөгжилд хүрсэн аль ч улс  оронд гэр бүл түүнд багтах үр хүүхэд, эдийн засгийн ойлголт төрийн бодлогынх нь гол цөм болж байдаг. Дэлхий нийтээрээ  гэр бүлийн өдрийг тусгайлан тэмдэглэж байгаа нь үүний нэг илрэл байх. Цэнхэр гарагийн долоон тэрбум хүний амьдралын туйлын  эрхэм чухал утга учрыг сануулсан өдөр ч гэж болно л доо... гэж Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх энэ өдрийн тухай онцолжээ.

 

Арга хэмжээ ихийг төлөвлөснөөрөө асуудал шийдэгдэхгүй гэж тэр харжу байгаа юм байна. Орчин үеийн хүмүүс бид асар ажилтай “завгүй” амьдралынхаа завсарт Гэр бүл үр хүүхэд гэсэн юугаар ч солишгүй үнэт зүйлдээ анхаарлаа хандуулах, нөгөө талаас төрөөс гэр хүүхдүүдийнхээ төлөө барих бодлогынхоо хэрэгжилтийг дүгнэх, олон нийтийн санаа бодлоор бүтээлчээр баяжуулах нь чухал байх гэж харж байгаа. Энэ зорилгын дор энэ өдөрт зориулж бэлдсэн төлөвлөсөн зүйл нэлээд байгаа гэнэ.   

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хувьд дэлхийн гэр бүлийн энэ өдөр нийгэмд гэрэл гэгээг нэмж байдаг хүүхдүүдээ онцлоод байгаа юм байна. “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” олон нийтийн санаачлагын аяныг хоёр сарын турш хийхээр явуулахаар бэлтгэж байна. Гэр бүлээрээ, ХАЛУУН АМ БҮЛЭЭРЭЭ  хамт байж, нэг өдөр тэднийхээ сэтгэлд мартагдашгүй дурсамж сэтгэгдэл үлдээх ховор өдрүүдийн нэг нь  энэхүү дэлхийн гэр бүлийн өдөр байх талаас нь харж хоолны газрууд, музей, кино үзвэр, театр зэрэг үйлчилгээ эрхэлдэг газруудад гэр бүлд зориулсан тусгай меню, үйлчилгээний хөнгөлөлттэй нөхцөлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах талаар хүсэлт хүргүүлсэн байна. Үйлчилгээний байгууллагууд их уриалгахан дэмжиж оролцжээ  Өнөөдөр Үндэсний Түүхийн музей гэр бүлийнхэнд "үнэгүй".

 

Мөн энэ өдрийн хүрээнд  “Эцэг эхчүүдийн зөвлөгөөн”-ийг хийх гэж байна. Энэ бол Монголдоо анх удаа зохион байгуулж байгаа арга хэмжээ. Урьдчилсан байдлаар 700-800 эцэг эх оролцохоо илэрхийлээд байна. Хүүхэд залуучуудаа оруулах бодлогын шинэ шийдэл, зөв гарцууд энэхүү зөвлөгөөний үеэр хөндөгдөж,  хүүхдийн талаар тулгамдсан асуудлыг шийдэх манай агентлагт үнэтэй санал зөвлөмж гарна гэсэн хүлээлттэй байгаа юм байна.   26 жил үүргэлсэн Гэр бүлийг дэмжих төрийн бодлого, хүүхдийн хөгжлийн цогц асуудлууд хөдөлгөөнд орж бие даасан агентлагтай болсоны нэг жилийн ард Дэлхийг гэр бүлийн өдөр өөрийн онцлогтой, ялгаралтай болно.

 

 

П.БАЯР

 

 

Shuud.mn
Сонин хачин