Америкийн гоо бүсгүй тодорлоо
2017-05-15

Гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох АНУ-ын гоо бүсгүй тодорсон талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

 

Титмийн эзнээр Вашингтон хотыг төлөөлөн оролцсон гоо бүсгүй Кара МкКуллоуг тодорсон байна. Тэрбээр 1991 оны есдүгээр сарын 9-нд АНУ-д мэндэлжээ. Түүний өндөр 178 см бөгөөд тэмцээнд оролцсон өндөр оролцогчдын нэг байсан юм.

 

 

Гоо  бүсгүй Өмнөд Каролинагийн их сургуульд түүх судлалаар суралцдаг байна.

 

Харин дэд байранд Миннесота мужийн гоо бүсгүй орсон бол гуравдугаар байранд Нью Жерси мужийн гоо бүсгүй оржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин