“Шарли Эбдо” сэтгүүл Ерөнхийлөгчөө доромжилжээ
2017-05-16

Францын шог “Шарли Эбдо” сэтгүүл шинэхэн дугаараа худалдаанд гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Сонирхолтой нь уг шинэ дугаарын нүүрэнд саяхан Ерөнхийлөгчөөр тангараг өргөсөн Эммануэль Макрон болон түүний гэргий, Тэргүүн хатагтай Брижит Макроныг шоглосон зураг нийтэлжээ.

 

Уг хошин зураг дээр Ерөнхийлөгч Макрон жирэмсэн эхнэрийнхээ гэдсэн дээр гараа тавиад “Тэр гайхамшигийг бүтээх болно” хэмээн хэлж буйгаар дүрсэлсэн байна.

 

Худалдаанд гараад буй уг дугаар Макроны дэмжигчдийн дургүйцлийг хүргэжээ. Ерөнхийлөгч өдгөө 39 настай бөгөөд Брижит 64 настай юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин