Ойрын өдрүүдэд бүх нутгаар хална
2017-05-16

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурай, халуун салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2017 оны тавдугаар сарын 15-наас тавдугаар 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-19-нд зарим газраар 14-16 м/с, 17-18-нд Алтайн уулсаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 15-17-нд бүх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 12-17 хэм дулаан байна. 

 

Төвийн аймгуудын нутгаар: 18-19нд нутгийн хойд хэсгээр, 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-19-нд зарим газраар 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 15-17-нд халж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар  сэрүүснэ.

 

Зүүн аймгуудын нутгаар: 18-19-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 15-18нд ихэнх нутгаар халж Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

 

Говийн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 17-20-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 18-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 15-19-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 27-32 хэм хүрч хална. Цаашдаа бага зэрэг сэрүүснэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин