Меркел, Макрон нар дарс уув
2017-05-16

Францын шинэхэн Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Германы нийслэл Берлин хотноо айлчиллаа. Тэрбээр ажлаа хүлээн аваад анхны гадаад дахь айлчлалаа ийнхүү Герман улсад хийж буй юм. Тэрбээр тус улсын Канцлер Ангила Меркелтэй уулзсан байна. Тэд Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэлэлцэгдэж байсан Францыг Европын холбооноос гаргах асуудлаар байр сууриа солилцжээ.

 

 

Ерөнхийлөгч Макрон сонгуулийн урьдчилсан шатанд ялалт байгуулсаныхаа дараахан Хэрвээ ард түмний 50 дээш хувь нь Европын холбоог орхихыг дэмжих бол би байр сууриа эргэн харах болно” гэж мэдэгдсэн юм.

 

Тэрбээр сонгууль эхлэхээс өмнө Францыг Европын холбооноос гаргахгүй хэмээн мэдэгдсэн ч тун удахгүй дээрх мэдэгдлээ өөрчилсөн билээ. Түүний гол өрсөлдөгч  Марин Ле Пений  “Ерөнхийлөгч болбол шууд Францыг Европын холбооноос гаргана” гэсэн юм.

 

 

Канцлер “Франц Европын холбооноос гарах нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээн Макронтай уулзах үеэрээ цохон тэмдэглэв. Удирдагчид хамтарсан мэдэгдлийнхээ дараа тусдаа уулзаж, дарс ууцгаасан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин