Путин: АНУ-ыг айлгах зорилгоор пуужин харвасан

Хойд Солонгос улс энэ амралтын өдөр үл мэдэгдэх баллистик пуужин туршсан билээ. Уг пуужин 700 км замыг туулаад Японы тэнгист унасан юм. Тус улс өчигдөр пуужингийн туршилт амжилттай болсон талаар олон улсад мэдэгдсэн.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам өнөөг хүртэл хойдууд ямар төрлийн баллистик пуужин туршсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
Пуужингийн туршилтын дараа АНУ, Японы эрх баригчид Пхеньяныг буруутгасан мэдэгдэл хийж, тус улсад үзүүлж буй хориг арга хэмжээгээ чангаруулахаа сануулсан билээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Пхеньяны пуужингийн туршилтын талаар мэдэгдэл хийв.
Тэрбээр “Пхеньян хэтэрхий аюултай зүйл хийлээ. Хэрвээ дахин олон улсыг заналхийлвэл хариу арга хэмжээ авна. Энэ бол АНУ-ыг чиглэсэн айлган сүрдүүлэх алхам хэмээн ойлгож байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ