Пакистаны анхны эмэгтэй нисгэгч таалал төгсөв
2017-05-16

Пакистаны анхны эмэгтэй нисгэгч Шукруа Ханум 82 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн байна.

 

 

Тэрээр Лохар хотноо гэр бүлийнхээ дэргэд насан эцэслэсэн гэнэ.

 

Ханум 1959 онд Засгийн газрын дэргэдэх нисгэгчийн коллежийн төгссөн билээ. Тасралтгүй 30 жил нисгэгчээр ажиллаж, эрчүүдтэй мөр зэрэгцэн алба хаасан байна.  Агаарын тээврийн “Pakistan International Airlines” компанид ажилладаг байсан боловч эмэгтэй нисгэгч гэх үүднээс нислэгт гардаггүй байжээ.

 

Мөн тэрээр залуу нисгэгчдийг бэлтгэх хороонд ажиллаж, олон нисгэгчийг амжилттай сургасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин