МАХН нэр дэвшигчээ тодруулна
2017-05-16

МАХН-ын бага чуулган өнөөдөр 14.00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг  нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж үзэн буцаасан. Тиймээс тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дахин тодруулах шаардлагатай болсон юм.

 

МАХН-наас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтаа Монгол Улсын гавьяат  хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл  албан бичгээр өгөөд байгаа. Мөн тус намаас ГХ-ийн сайд асан Л.Эрдэнэчулуун, ЭМ-ийн сайд асан Н.Удвал, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, ХҮН-ын дарга С.Ганбаатар нар нэр дэвших магадлалтай эрхмүүдийн тоонд явж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ НЬ ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ БАЙЖ БОЛОХ УУ. ЕР НЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮҮ. ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЮМ УУ . ЭСВЭЛ ХУУРАМЧ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ, ЯЛТАН ГЭМТ ЭТГЭЭД БАЙСАН Ч ХАМААГҮЙ ЮУ. САЙХАН ЯРЬДАГ Л БОЛ БОЛЛОО ЮҮ.
2017-05-16
Зочин:
Нарангэрэлээс бусад нь ичих булчирхайтай бол эх орноо бодож нэрээ татах байлгүйдээ Нарангэрэлийг СЕХ татгалзах ямарч үндэслэл байхгүй. Энхбаяр гуай СЕХ г бүртгэхгүй ч. өөрөө ялагдахаа ч мэдэж байгаа яагаад шударга сонгуул гэж яриад МАХН ын гишүүн нь зулын гол болох гээд байна вэ? Энэ арай зохион байгуулалттай өдөөн хатгалт биш байгаасай
2017-05-16