Гурван настай хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2017-05-16

Зам тээврийн осол хэргийн улмаас өчигдөр /2017.05.15/ 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, 6 хүүхэд осолд өртсөн байна.

 

Тухайлбал БГД Энхтайваны өргөн чөлөө 20-р сургуулийн урд замд амины Toyota prius автомашины жолооч А нь явган зорчигч 4 настай Э-г мөргөж гэмтээжээ. Мөн ХУД Кинг тауэр байрны зүүн замд амины Lexus RX 350 автомашины жолооч О нь явган зорчигч 3 настай Т-г мөргөж гэмтээсэн байна.

 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Урин дулаан цаг болж хүүхдүүд хараа хяналтгүй гадаа тоглох нь ихсэж зам тэврийн осол ихээр өртөж байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байгага Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрхийг нь хасаад бай!
2017-05-16