Ирэх бямба гарагт зах, худалдааны төвүүд ажиллахгүй
2017-05-16

 

“Автомашингүй өдөр” ирэх бямба гарагт буюу тавдугаар сарын 20-нд болно.

 

Манай улс энэ өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Автомашингүй өдөр” “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

 

Мөн “Автомашингүй өдөр” зах, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй. Тодруулбал Мөн энэ өдөр “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амарна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин