Маргот Робби гэрч болов
2017-05-16

“Үхлийн салаа” болон “Тарзан” киногоороо алдаршаад буй жүжигчин Маргот Робби сүйт бүсгүйн гэрч болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Жүжигчний дотны найз өчигдөр Хавай арал дээр хуримаа хийсэн байна.

 

 

Хэвлэлийнхэн хуримын гэрч хийж буй Марготын зургийг авч чаджээ. Тэрбээр энэ талаараа инстаграм хуудастаа “Үнэхээр жаргалтай байна” гэж бичсэн аж.

 

 

Жүжигчин бүсгүй өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Том Акерли гэх залуутай Австралид хуримласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин