УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийнэ
2017-05-17

 

Corporate Convention Center-т

 

09.00 цагт "Energy Mongolia-2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэн эхэлнэ. Тус хуралд ЭХ сайд П.Ганхүү, ЭХ-ний дэд сайд Т.Гантулга болон бусад албаны төлөөлөгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид оролцоно. Холбогдох утас: 9912-8218

 

Төрийн ордны В танхимд

 

9:00-13:00 цагт: Тамхины хяналтын эрхзүйн орчныг сайжруулахад хэвлэл мэдээллийн оролцоо, хувь нэмэр" сэдэвт олон улсын сургалт хэлэлцүүлэг болно. Хэвлэл мэдээлийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлч, уран бүтээлчид оролцоно. Мэдээлэл авах: Ш.Алтангэрэл. "МУ-д тамхины хяналтын эрхзүйн орчныг сайжруулах нь" төслийн менежер. Утас: 9910 6306

 

Хангарьд ордонд

 

09.30 Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурал болно.Хот тохижилтын асуудлаар нээлттэй хуралдана.

 

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд

 

10:00-аас 17:00 цагийн хооронд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг дэмжин тэдэнд урам зориг, аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх зорилгоор ХБ-тэй гэр бүл болон ХБ-тэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд “ХАМТДАА ХАЙРЛАЯ” өдөрлөг зохион байгуулна.

 

Эрүүл мэндийн яаманд

 

11.00 цагт Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно, 0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ зэрэг нь ор үндэслэлгүй худал бөгөөд хуультай холбоотой бусад үнэн зөв мэдээллийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлэл хийнэ. Утас: 99079043 99179899

 

MN-Мэдээллийн төвд

 

11.00 Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ. Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин ялангуяа цусны даралт ихсэх өвчин залуучуудад зонхилон тохиолдож манай эмнэлгийн парактикт тархины харвалт 19 настай, зүрхний шигдээс 21 настай залуучуудад оношлогдох болсон нь цусны даралт ихсэх өвчний эсрэг бүх нийтээрээ хамтран тэмцэх шаардлагатай болсны илрэл юм.

 

12.00 Монголын үндэсний их сургуулийнхан Зайсанд эрдэм шинжилгээний иж бүрэн төв бүхий оюутны хотхон /campus/ барих болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Төрийн ордонд

 

11.30 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.

 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

 

12:00 цагт Автомашингүй өдөр буюу "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтийн тэмцээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.

 

Shuud.mn
Сонин хачин
Монгол иргүн:
Энхбаярын өшөө хорсолын нумын хөвч тасарч, хорт сум тавих боломжгүй болов. Ганбаатарын их горьдлогын сүмбэр уул нураж , саарал үүлэнд хучигдав. Баасанхүүгийн мөнгөний авдар алтаар, хэтэвч нь алтан картаар дүүрэв. Баттулгын дор газар цөмөрч ангал үүсэн живж эхлэв .М.Энхболдын дээр азын тэнгэр цэлмэж сэтгэл амрав. Эрдэнэ их тохироогоо биелүүлсэн тул санаа амарч, шорон зүүдлэхгүй, оймс гуталаа өмсөж өмнөх 4 жилд олсон олзоо хэрхэн шингээх тухай л санааширна. Элбэгдорж ерөнхийлөгчаөөс буутлаа бүтэн нойртой хонож АН-ын дарга болж зүүдлэнэ. Монголчуудын сонгуулын өнгө он цаг өнгөрөх бүр олон өнгө аястай ойлгогдохоо болив
2017-05-17
zochin:
mongolchuudaa hoorondoo yugaa bulaaltsaad uheh geed hoorondoo oston daisanuud bolood baidag huurnuud be uhaaraachee neg ni turuulne sh dee ali nam baih ni hamaa baina .
2017-05-17