Японы гүнж Мако хуримаа хийхээр болжээ
2017-05-17

Японы угсаа залгамжлах ханхүү Акишиногийн охин гүнж Мако хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Өдгөө 25 настай Мако жирийн иргэнтэй гэрлэхээр болсон байна. Гүнжийн сүйт залууг Кэй Комуро гэдэг аж. Тэрбээр наран шарлагын газарт аялал жуучлалын ажилтан хийдэг гэнэ.

 

 

Хос анх зоогийн газарт танилцсан бөгөөд хэсэг хугацаанд гэр бүлээсээ нууцаар болзсон байна. “Гүнжийн хурим удахгүй болно” хэмээн Японы Хааны ордноос мэдээллээ.

 

Мако гүнж Японы “Christian University” их сургуулийг төгссөн билээ. Түүний дурлалт залуу мөн уг сургуулийг төгссөн байна.  Гүнж ийнхүү энгийн иргэнтэй хуримаа хийснээр хааны ордноос явж, хэргэм зэргээ хураалгах юм.

 

 

Хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд буюу гүнж нар жирийн иргэнтэй гэрлэвэл хааны ургийн бичгээс хасдаг уламжлалтай.  Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми 2005 онд уг журмыг халах нь зөв хэмээн парламентад санал асуулга явуулсан ч дэмжлэг аваагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
өө энэ залууг сайн дураараа шоронд орох гээд байгаа юм байна гэсэн чинь харин гүнж нь шоронгоос зугтаж байгаа юм байна шүү дээ . сэргэлэн гар
2017-05-19
Зочин:
Ямар тэнэг хууль вэ Энгийг хүн гэж энгийн биш хүн гэж юу байдаг юм хүн бүр эхээс төрсан адилхан хүн л байна
2017-05-18
Зочин:
Ямар тэнэг хуультайн. Энгийн эр, хүн биш юмуу. Гажиг гаж хүмүүс шүү япончууд. Цус нь ойртоод царай зүс нь амьтан шиг болж ирээд толгой гэж олгой болцгоогоод сонин гаруудаа
2017-05-17