Рожер Федерер Францын тэмцээнийг дахин өнжинө
2017-05-17

 

Швейцарийн шилдэг теннисчин, Их дуулгын 18 удаагийн аварга Рожер Федерер энэ жилийн Францын нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Дэлхийн чансааны V байранд бичигдэж байгаа Швейцарь эр биеийн байдлаас шалтгаалан энэ шийдвэрээ гаргасан байна. Хэдий Федерер бэртэл гэмтлийн асуудалгүй байгаа ч VII сард эхлэх зүлгэн талбайн тэмцээнүүдэд илүү өндөр ач холбогдол өгч байгаа гэнэ.

 

Мэргэжлийн теннисчдийн хувьд шороон талбайн улирал эхэлж байгаа. Харин энэ улирлыг Федерер бүхэлд нь өнжихөөр шийдсэн учраас Францыг зорихгүй болсон байна. 35 настай Федерер өнгөрсөн жил хүнд гэмтэл авч, урт хугацааг талбайн гадна өнгөрүүлэхдээ Францын нээлттэй тэмцээнийг өнжиж байсан юм.

 

Федерер одоогоос найман жилийн өмнө буюу 2009 онд Францын Их дуулгад түрүүлж байсан нь анхны бөгөөд цорын ганц түрүү нь юм. Харин бусад 3 их дуулгаас 17 цом хүртжээ.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин