Сэлэнгэ аймагт осол гарч, гурван хүн нас баржээ
2017-05-17

Сэлэнгэ аймагт өчигдөр /2017.05.16/ зам тээврийн осол гарч, гурван хүн амь эрсэджээ.

 

Тодруулбал тус  аймгийн Сант сумын 1-р багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд Hyundai Sоnata-6 автомашины жолооч А нь Toyota Prius-20 маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас  зорчигч 53 настай эрэгтэй С, 37 настай эмэгтэй О, 34 настай эмэгтэй А нарын 3 хүний амь нас хохирсон байна.

 

Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдэд хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой боловч жолоочид хурд хэтрүүлэх тохиолдол нэмэгдэж хүний амь нас хохирох явдал буурахгүй байгааг албаныхан мэдээлсэн.  Тухайлбал сүүлийн 5 жилийн  хугацаанд /2012-2016 оны/ хурд хэтрүүлсэн зам тээврийн ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338 буюу 76,5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

 

Албаны мэдээллээр Улаанбаатар Дарханы чиглэлд илүү их осол аваар гардаг аж.

 

Орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй үед гүйцэд түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг нийт жолооч нарт анхааруулж байна.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
altanbulagaas ulaan-ud ortol zamiin temdeg temdeglegee, camerjuulaltiig zamiin cagdaagiinxan neg udaa yabaad uz
2017-05-17
o.:
Heer garharal haaz nemj gvitset tvrvlheh bolij gerele shiljvvlj surtsgayldaaa
2017-05-17
үхэг:
Эргүү дээрээсээ хэнэггүй монголчууд чад хийж байвал болоо хуод хэтоүүлнэн архи ууна ер гнь хэцүү ард түмэн явж л байг
2017-05-17
12:
БГДүүргийээ 7-р хороонд 12-р байр гэж архичин тамхичин янхан газрын наймаачин хөдөөний ажилгүй хүмүүсийн бүхэл бүтэн хулгайч нарын бүлэг баг, ажилгүй засаг дарга авилга өгч авалцдаг Дүүхээ,Шонхор гээд аль байж болох газрыг дээрэмдэж хашаа хороо битүү барьж шээс баасаар будаж суудаг баар зоогийг газар хэмээх өмхий сүоьеэгийн уурхайнууд байна.Ёстой хөл эргэх газаргүй хөгшид хүүхэжд явах нь байтугай зөрж болдоогүй газар одоо давхар гараж автобусны буудлыг дээрэмдээд дахиад зочид буудал хэмээх янхны байшин барих гээд зогсож байгааг мэддэг мэдэрдэг МХГ,ОБГ, Цагдаа гээд даанч алга хөөрхий 12 гэж яана да Эрдэнэ хулшгайчаар эхэлсэн газрын наймааг одоо Одонтуяа гэгч ёстой нэг алж байна
2017-05-17