Бин Ладены хүү “Аль Кайди”-г удирдана
2017-05-17

Алан хядах “Аль Кайди” бүлэглэл шинэ толгойлогчоо тодруулсан байна. Тус бүлэглэлийн шинэ тэргүүнээр Хамза Бин Ладен тодорчээ.

 

 

Түүний эцэг Осама Бин Ладен бол “Аль Кайди” бүлэглэлийг үндэслэн байгуулагч юм. Тус бүлэглэлийнхэн шинэ толгойлогчоо сонгож буй үеийн бичлэг нийгмийн сүлжээгээр тархсан байна

 

Уг бичлэгт террористууд АНУ, ОХУ-ын сөнөөж, христийн шашинтнуудыг хүйс тэмтрэх болно” хэмээн хэлж буйгаар бичигджээ. АНУ-ын Тагнуулын Ерөнхий газар уг бичлэгийг нарийн шалгаж буй юм.

 

“Исламын улсын нөлөөнд жижгэрч, хүч сулраад буй “Аль Кайди” бүлэглэл шинэ толгойлогчтой болсноор дахин хүчирхэг болох эрсдэлтэй байгаа”-г “CNN” агентлаг онцлон тэмдэглэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин