С.Ганбаатарыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэлээ
Дөнгөж сая СЕХ-ноос МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэлээ. Ийнхүү Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорлоо.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөнө. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ноос 16.00 цагт хэвлэлийн хурал хийж, мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ