Нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна
2017-05-17

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө ирэх зургадугаар сарын 29-нд сонгоно. Ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорхой болж, СЕХ-оос албан ёсоор нэр дэвшигчдийг батламжиллаа.

 

МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар нэр дэвшиж, СЕХ-ны хурлаар тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон.  МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг СЕХ-оо бүртгэхээс татгалзсан тул түүний оронд С.Ганбаатарыг тус намаас нэр дэвшүүлэхээр бичиг баримтыг нь бүрдүүлэн СЕХ-нд хүргүүлээд байв.

 

СЕХ-оо ээлжит хуралдаанаа хийж, С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргаж МАХН-д хүргүүлжээ. Ингэснээр гурван нэр дэвшигч тодорлоо.

 

Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураах  өдрөөс 30 хоногийн өмнө  буюу энэ сарын 27-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Монголын төлөө хүн бол баттулага л бндээ иргэд минь бодолтойхон шиг сонголтоо хийж үзээрэйдээ
2017-05-17