Автомашин онхолдсон осол гарчээ
2017-05-17

Хан-Уул дүүргийн 16-р хороо, “Буянт-Ухаа I” хороолол орчимд өнөөдөр /2017.05.17/ 16.00 цагийн үед замд тээврийн осол гарчээ.

 

Тодруулбал хоёр автомашин мөргөлдөж, нэг машин онхолджээ. Ослын улмаас нэг хүн бэртсэн гэх мэдээлэл байна.

 

Хэргийн газарт Замын цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

 

Энэ сарын 15-нд БЗД-ийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, “Жуковын хөшөөний урд замд  “Toyota prius 20” маркийн автомашины онхолдсон осол хэрэг гарсан.

 

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тааруулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж оролцохыг анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene neg khogiin Prius end tend munch ikh awari gargaj bainaa Odoo iim mashina bvv oruulj irerchee
2017-05-18