Ажлын байрны нээлттэй өдөрлөг болно
2017-05-18

 07.30-09.00 цагт: “Business Breakfast” уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд эхэлнэ. Зочноор ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож бизнес эрхлэгчидтэй саналаа солилцоно.


09.30 цагт: “ТЭЖЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗАХ ЗЭЭЛ” сэдэвт хэлэлцүүлэг ХААИС-ийн Эрдмийн Зөвлөлийн танхимд болно.


09:00-12:00 цагт: Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан "Тээврийн салбар дахь хэмжил" сэдэвт семинар Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд болно.


10:00-16:00 цагт: Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болно.


10.00-15.00 цагт: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар болон МУИС-ийн Оюутны холбоо, бүрэлдэхүүн сургуулиуд хамтран “JOB FAIR 2017” өдөрлөгийг  Монгол-Япон төвийн их танхимд зохион байгуулна.


11.00 цагт: Үндэсний аудитын газрын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордны В танхимд болно.  


11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ


12:00 цагт: Монголын залуучуудын холбооны гадаад талбайд  "Төгсөгч-2017" хөдөлмөрийн яармаг болно.


14.00 цагт: Куба улсын бизнес уулзалт МҮХАҮТ-ын  507 тоот хурлын зааланд болно. Уулзалтад элчин сайд Раул Делгадо Консепсон болон бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.


14.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс "Арван хангал" цуврал үзэсгэлэнгийн жаргаах үзэсгэлэн болох ДОГШИДЫН АВРАЛ үзэсгэлэнгээ нээнэ.

Shuud.mn
Сонин хачин