Волейболчид Азийн аваргад өрсөлдөнө
2017-05-18

 

Энэ сарын 20-25-ны өдрүүдэд Азийн зүүн бүсийн орнуудын аварга шалгаруулах эрэгтэй волейболын тэмцээн Улаанбаатарт болно. Азийн орнуудаас Волейболын спорт өндөр хөгжсөн хэд хэдэн орны баг энэ бүсэд багтдаг нь өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгодог юм. Ердөө хоёр хоногийн дараа эхлэх тус тэмцээнд манай улсын шигшээ багаас гадна, Хятад, БНСУ, Макао, Япон, Хонгконг, Тайван, БНАСАУ гэсэн 7 орны баг ирж оролцох юм.

 

Тэмцээнд оролцох Монголын шигшээ баг тамирчид бэлтгэл сургуулилтаа бүрэн базаагаад байна. Багийн бүрэлдэхүүнд Э.Сайнбилэг, А.Даваажаргал, Э. Сайханбаатар, М.Цэрэнбаатар, Г.Эрдэмбилэг, Э.Алтангэрэл Д.Билгүүн, М.Мягмарсүрэн нарын шилдэг тоглогчид багтжээ. 

 

Манай баг тэмцээний “А” хэсэгт  Хятад, БНСУ, Макаогын баг тамирчидтай тоглох сугалаа татсан.

 

Тэд энэ сарын 20-ны бямба гарагт 19:00 цагаас БНСУ-ын багийн эсрэг эхний тоглолтоо хийх бол V сарын 21-ний ням гарагт Макао, 22-ны даваа гарагт Хятадын шигшээ багуудтай хэсгийн тоглолтоо хийх юм. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин