АНУ-д айлчилж буй Эрдоганыг эсэргүүцжээ
2017-05-18

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-д төрийн айлчлал хийж буй билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хүндэт зочноо Цагаан ордондоо хүлээн авч, цаг үеийн асуудлаар ярилцсан байна.

 

 

Тэгвэл уг уулзалтын үеэр Вашингтон хотноо байрлах Туркийн Элчин сайдын яамны гадна олон хүн Ерөнхийлөгч Эрдоганы айлчлалыг эсэргүүцжээ. Энэ талаар хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.  Цагдаагийнхан жагсагчдыг хүчээр тарааж, бороохой зэргийг ашигласан байна. 

 

АНУ-ын Төрийн департамент Жагсаалыг хүчээр тараахыг оролдсоноос болж мөргөлдөөн гарсан” гэж мэдэгджээ. Туркийн Аюулгүй байдлын албаныхан жагсаалыг тараах ажиллагаанд оролцсон байна.

 

 

Цагаан ордонд болсон Трамп болон Эрдоган нарын уулзалт мөн үр дүнгүй болсон талаар ажиглагчид үзэж буй билээ. Учир нь удирдагчид Курдуудын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанаас болж зөрчилджээ.

 

“Курдуудын эсрэг хүч хэрэглэх”-ийг Трамп эсэргүүцсэн бол Эрдоган эсрэг байр суурьтай буйгаа уламжилсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hey:
trumpiin zov
2017-05-19
hehehe:
tramp byyr soliorchee
2017-05-18
hey:
trumpiin zov