Эх орноосоо урвасан эрх мэдэлтнүүдийг бүх насаар нь хорино
2017-05-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдах гээд явж байна. Энэ хууль маш хариуцлагатай хууль. Таныг, иргэдийг хянах уу, үгүй юу гэдгийг шийднэ. Энэ хуулиар ганцхан шүүгч анхан шатны шүүхээр шийдэх нь ээ. Тухайлбал, тагнуулын асуудлаар ганцхан шүүх шийдэх нь. Шүүх хуралдааны явцад прокурор босоод “хэргийг буцаая” гэж санал гаргавал автоматаар буцах гээд байна. Шоронд гүйцэтгэх ажил хийж байна, болохгүй гээд байсан. Гэтэл гадаадын тагнуулыг гүйцэтгэх ажлын хэмжээнд тогтоодог байлгүй. Гүйцэтгэх ажил маш их мөнгө шаардагдах байх. Нотлох баримтаар зарим хэргийг шийдэх болоогүй юм уу. Өнөөдөр эх орноосоо урвасан асуудлыг хуулиар хассан байгаа. Ноцтой асуудлыг ямар бодлого, санаагаар явуулаад байгаа юм бэ. Яагаад хөөн хэлэлцэх хугацаагүй оруулж ирсэн юм бэ. Насаараа мөрдөгдөж явна гэж юу байдаг юм бэ.

 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Өнгөрсөн долоо хоногт О.Баасанхүү гишүүн хэвлэлийн хурал хийж, “Эх орноосоо урвах гэсэн заалтыг хаслаа” гэж мэдэгдсэн. Эх орноосоо урвах гэсэн үйлдлийг бие даасан байдлаар оруулсан. Энэ үйлдлээр 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих санкацтай байгаа. Гадаадын тагнуул, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан бол 8-12, төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэн уг үйлдлийг хийсэн бол бүх насаар нь шийтгэнэ гэсэн заалттай байгаа. Алан хядах ажиллагаанд оролцсон этгээдийг хорино.  Бие даасан гэмт хэрэг болгон хуульд оруулсан. Өмнөх парламентын үед баталсан хууль.

 

Эрүүгийн хуулийн 1.10-т хөөн хэлэлцэх хугацаа гэж оруулж ирсэн. Хорих ялын дээд хэмжээг 1 жил түүнээс дээш хугацаагаар тогтоосон бол хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байна гэж зүйл заалт бүрээр нь оруулсан. Хөөн хэлэлцэх хугацааг 4 ангилсан.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Хүний эрхийг дордуулсан шийдвэр боллоо. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль дордох гээд байна гэсэн бичиг ирүүлсэн бололтой. Хүний эрхийг дээрдүүлэх ёстой байдал дордуулж байна. Хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргаач гэж хүсч байна. Баривчлах хугацааг 24 цаг байсныг 48 цаг болгожээ. Сүүлийн гурван жил 5000 гаруй иргэнийг баривчлаад 80 хувийг нь буцаан явуулсан байдаг. Тухайн хүнийг гэмт хэрэгтэн байсан гэж нийгэмд харлуулах гэж байгаа үйлдэл. Энэ бол хүний эрхэнд халдсан зүйл.

 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Албадан саатуулах хугацаа шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай байх ёстой. Хүний эрхэнд халдсан хүнийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх ёстой.   Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн эрх бүхий ажилтан аймгийн төвийн цагдаагийн байгууллагад аваачих хугацаанд 24 цаг нь дуусгавар болдог гэж мэргэжилтнүүд хэлж, 48 цаг болгосон. Дэлхийн олон улс орон шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүй, шүүх дээрээ нөхөн гүйцэтгүүлэх ажиллагаагаар  шийддэг. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Миний мэдэхийн нэг залууг Ховд аймагт хоёр цагдаа зодсон. Үүнийг гомдлын дагуу прокуророос ирээд шалгаад, гомдлыг барагдуулсан. Прокурорын мөрдөн байцаах байгууллага байхдаа нэг жилийн дотор 214 хэрэг шалгаж байсан. Гэтэл энэ мөрдөн байцаах байгууллага байхгүй болсноос хойш дөрвөн жилийн хугацаанд 200 гаруй хэрэг шалгасан байдаг. Ийм зүйл өнөөдрийн хуулийн байгууллагад байгаад байна. Тусгай субъектийг шалгадаг байгууллага байх хэрэгтэй. Хуулийн байгууллага сүүлийн үед хүний эрхийг зөрчих, ур чадвараараа биш залхаах байдлаар хүний эрх зөрчих асуудал их болсон. Үүний бодолцоорой. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Тусгай субъектийг шалгадаг саналыг яагаад хасах гээд байна. АТГ-ын мөрдөн байцаагч нарын үйлдсэн хэргийг хэн шалгах вэ? Хуучин цэргийн шүүх прокурор гэж байсан. 

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Прокурор дөрвөн үүрэгтэй. Гэтэл өөрөө өөртөө мөрдөн байцаах байгууллага байгуулвал хяналтгүй болно. Мөрдөн байцаалт явуулж байгаа газруудад прокурор хяналт тавьж байгаа учир хяналттай явж байгаа

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Авилгалтай тэмцэх газраас мөрдөн байцаагаад эрүүгийн хэрэг болох нь тогтоогдсон хэргийн 70 гаруй хувь нь шүүх дээр хэрэшсэхгүй болсон мэдээ яваад байгаа иймд авилгалтай тэмцэх газраас хэн гэдэг шүүгч прокурор энэ хэргүүдийг хэрэгсэхгүй болгож хичнээн төгрөгийн авилгал авсаныг нь дахин хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй
2019-05-12
Зочин:
Авилгалын хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 10 -20 жил болгох эсвэл хугацаагүй болгох хэрэгтэй
2019-05-12
иргэн:
Монгол улсын эрх ашгаас уравсан монголын төрийн нэрээр дархалагдсан төрийн хулгайч, монгол төрд шургалсан мафын бүлэглэлийн хамсаатнуудыг бүх насаар нв хорих ёстой.
2018-05-16